Хуушуур худалдаалах зөвшөөрлийг маргаашнаас эхлэн олгоно

2014 оны 6 сарын 30

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг маргаашнаас эхэлж Харъяа дүүргээс зөвшөөрөл олгох юм.

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 900 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгох бөгөөд зөвшөөрлийг дүүрэг бүрийн Худалдаа, үйлчилгээний хэлтсээс олгохоор болжээ. Энэ жил эдийн засаг хямарсан, харьцангуй хүнд байгаатай холбоотойгоор иргэдэд ялангуяа оюутнуудад хуушуур зарах зөвшөөрлийг олгох чиглэл өгсөн байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хуушуур худалдаалах зөвшөөрлийг 20 мянган төгрөгөөр, Хүй долоон худагт бол 15 мянгаар олгох аж.

Аж ахуй нэгж байгууллага нь мэргэжлийн хяналтын газрын ажлын байрны дүгнэлттэй, мэргэжлийн үнэмлэхтэй тогооч, худалдагчтай, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагатай. Энэхүү шаардлагыг биелүүлсэн иргэн дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэст хандан гэрээ байгуулж, зөвшөөрлөө авч болно.

Мөн наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харъяа байгууллагуудын лаборатори ажиллаж хуушуур худалдаалж байгаа иргэдийн хүнсний бүтээгдэхүүнд байнгын шинжилгээ хийж, шалгалт явуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5161
0 эможи
keyboard_arrow_up