НААДАМ-2014: Наадмын тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна

2014 оны 6 сарын 30

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд наадам  7 дугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ. Үндэсний их баяр наадмын нээлтийн  ажиллагаа   7 дугаар сарын 11-ний 11:00 цагаас эхлэх бол энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам бэлтгэл ажилдаа орсон байна.  Наадмын нээлт үзэх тасалбарыг 7 сарын 6-наас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ. Тасалбарын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөг байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5160
0 эможи
keyboard_arrow_up