НААДАМ-2014: Наадмын гоёлын чиг хандлага
Монгол түмний үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Сүүлийн жилүүдэд наадмаар Монголчууд үндэсний дээл хувцсаараа гоёхыг илүүд үзэх болсон. Энэ жилийн хувьд ард иргэд голдуу цэнхэр, ягаан, улаан, улбар шар гэх мэт тод өнгөтэй дээлийг илүүд үзэх болсон бөгөөд Нарантуул зах дээр худалдаалагдаж байгаа энгийн загвартай эрэгтэй дээл материалаасаа хамаарч 80-100 мянган төгрөгний хооронд байхад үйтэн хуараар хийгдсэн дээлүүд хамгийн хямд нь 300 төгрөгөөр зарагдаж байгаа бол эмэгтэй дээлний хувьд 150-180 мянган төгрөгний хооронд үнэтэй байна. Харин Монголчуудын сүүлийн үед ихээр өмсөх болсон хүннү захтай даавуун монгол цамц 55-70 мянган төгрөгний үнэтэй байна. Загварын хувьд эмэгтэйчүүд босоо захтай дээл их авч байгаа бол эрэгтэйчүүд “лам” захтай буюу хошуу захтай дээл авах нь элбэг байна. Ингээд өмнөх жилүүдэд иргэд маань хэрхэн гоёсныг сонирхоорой.