НААДАМ -2014: Наадмын түрүү бөхөд “Тоёото” корпораци автомашин бэлэглэнэ

2014 оны 6 сарын 30

Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхөд Японы “Тоёото” корпораци автомашин олгохоор болсон тухай Баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Тэд түрүү бөхийн шагнал болох автомашиныг ирэх долоодугаар сарын 13-нд Уяачдын наадмаар эсвэл “Дээлтэй монгол” арга хэмжээний үеэр гардуулах юм байна. Учир нь долоодугаар сарын 12-нд түрүүлсэн бөх төрийнхөө шагналыг гардан авдаг бөгөөд тэрхүү шагналтай давхцуулахгүй байхаар төлөвлөжээ.

Түүнчлэн энэ жилээс Үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээ нэг дахин нэмэгдсэн байна. Байрын тоог хоёроор ахиулж тавдугаар байрт ч шагнал олгохоор болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5081
0 эможи
keyboard_arrow_up