Наадам-2017: Өнөөдрийн хөтөлбөр
Долоодугаар сарын 10-н буюу өнөөдөр хязаалан, шүдлэн насны уралдаанаар Үндэсний их баяр наадам эхэлж байна. Өнөөдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэе.
Долоодугаар сарын 10. Даваа
8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт
08.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт
10.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд
10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд
11:00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд
13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд
14.00 Дээлтэй Монгол наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд
14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт
14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд
15.00, 18.00 Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд
20.00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд
21.00 “Үндэсний бахархал” урлагийн тоглолт Жанжин Д.Сүхбаатарын талбайд