Баяр наадмын комисс бөхчүүдэд үзэмж, хөрөнгө мөнгөөр ханддаг уу?

2017 оны 4 сарын 12

Допинг гэдэг нь хорт эмийн нийлбэр гэсэн vг. Манайхан сэргээш гэж орчуулсан нь тєдийлєн оновчтой биш ч түүний нэг төрөл болох анаболик нь "сэргээх” гэсэн утгатай.

Дэлхийд анх допингийг мэргэжлийн тамирчид хэрэглэж эхэлсэн тvvхтэй бєгєєд спортын мєнгєн шагнал, алдар цол ихсэхийн хэрээр, vvний тєлєєх єрсєлдєєн нэмэгдэж тамирчид өөрсдөө болон дасгалжуулагч, эздийн шаардлагаар хэрэглэж тухайн vедээ жирийн тамирчнаас илvv амжилт vзvvлдэг байж. Ийм эм, бодис хэрэглэсэн тамирчид уралдаан тэмцээнийхээ vед амь насаа алдах, яс нь хугарч, булчин, холбоос, зєєлєн эд нь тасрах зэрэг эрсдэлтэй байдаг учраас тамирчидад хэрэглэхийг хориглосон байдаг.

Яагаад энд Допинг буюу сэргээх үйлчилгээтэй бодисын талаар өгүүлэх болсон нь учиртай.

Хавар болж эр бяр нь тэгширсэн бөхчүүд зүлэг ногоон дэвжээнд зодоглож эхлэх цаг ойртсоор байна. Долоо хоног алгасахгүй барилдаан болж байгаа энэ үед хүчит бөхчүүдийн бяр чадал ТӨРМӨЛ байгаасай, ТАРИАНЫХ биш байгаасай гэсэн бодол өөрийн эрхгүй төрж энэ нийтлэлийг сийрүүлэх гэж оролдов.

Улсын их баяр наадамд тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн тэр мөч бөх сонирхогч түмэн олны сэтгэлийг гонсойлгосон.

2002 онд уншигч та бидний хайрлаж хүндэлж явдаг эрхэм аварга А.Сүхбатаас анх допинг илэрч байсан. Ард иргэдийн итгэлийг алдсан ч тэрээр харин ч Дархан аварга цолыг нөхөж авч байх жишээний...

Ийнхүү Үндэсний бөхөд Допинг гэгч тариа "жижиг” аваргаас эхэлж. Одоогоор допингийн шинжилгээнд 16 бөх бүдрээд байгаа юм.

2016 онд Баян-Өлгий аймгийн харьяат Батчулуун овогтой Баатарцол, Увс аймгийн харьяат Бадрах овогтой Ганзориг нарын шинээр улсын начин цол хүртсэн ч допинг хэрэглэсэн шинжилгээний дүн гарав. Хачирхалтай нь ижил шинжилгээний дүнтэй хоёр бөхийн Б.Баатарцолын цолыг хэвээр үлдээж, Б.Ганзоригийн цолыг хураажээ.

 

Допингтой нэр холбогдсон бөхчүүдийн ихэнх нь бэртэл гэмтлийнхээ өвдөлтийг намдаах, илааршуулах зорилгоор наадмын өмнө эм тариа хэрэглэдэг нь гол буруутах шалтгаан гэж ойлгож болох юм. Ингээд Допинг хэрэглэсэн 16 бөх байгаагийн хамгийн хатуу гэмээр шийтгэлийг Аймгийн арслан Б.Суманчулуун, аймгийн арслан Н.Адъяабат, Цэргийн арслан Б.Ганзориг нар амссан гэхэд болно.

 

Өнөөдрийг хүртэлх хугацаанд 10 гаруй бөхийг сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэж зарласан ч хүлээх хариуцлагын хувьд харилцан адилгүй байжээ.Хуулиндаа хамгийн цаад тал нь цол хураах хүртэл заалттай ч ихэвчлэн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх зэрэг заалтыг барьж, хариуцлага тооцсон байдаг.

Цол хураасан тохиолдол ньБ.Суманчулуун,Н.Адъяабат, Б.Ганзориг нарт ноогджээ. / Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, "Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэнУлсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгож, хүчингүй болгосон тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ/.

Яагаад бөхчүүдээс илэрсэн сэргээш ижил байтал хүлээлгэх шийтгэл нь өөр байна вэ? Баяр наадмын зохион байгуулахкомиссын бөхийн салбар хорооны дарга Н.Ариунболд тайлбарлахдаа: "Хуулинд сэргээш хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах эсвэл тухайн баяр наадмаас авсан цол чимгийг хураах гэсэн заалттай. Допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг бөхийн салбар хороо баяр наадмын комисст уламжилж, комисс цаашаа Ерөнхийлөгчид өргөн барьж хуралдснаар олонхийн саналаар шийддэг” гэж тайлбарлав.

Тэгэхээр ямар бодисыг яаж хэрэглэсэн нь чухал биш, баяр наадмын комиссын гишүүдийн үзэмжээс шууд шалгаалах нь...

Үнэхээр допинг хэрэглэхийг хориглож байгаа бол допинг хэрэглэсэн бөхчүүдэд ижил хариуцлага тооцож, цолыг нь бүгдийг нь хураан ав! Эс бөгөөс ижил харуицлага хүлээлгэж 2 жил барилдах эрхийг нь хасах хэрэгтэй...

Энэ бүгдээс дүгнэвэл Бөхийн барилдаан, допингийн шинжилгээ, сэргээш хэрэглэсэн гэх хариу бүгд цаанаа УЧИР АА байгаа нь харагдаж байна.

Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний дүнг зарласны дараа улсын арслан Н.Батсуурь сошиалд байр сууриа илэрхийлж байсан. "Допингийн асуудлыг хүмүүст ил тод байлгамаар байна. 32 бөх шинжилгээ өгсөн, хоёр хүнээс допинг илэрсэн байна. Гэтэл нөгөө 30 хүний тоонд би бас байгаа.Харин допингийн хариу ерөөсөө ирсэнгүй. Жил бүр л ийм байна, илэрсэн, илрээгүй гэдэг. Энэ асуудлыг ард түмэнд ил тод харуулахыг хүсч байна. Бичгээр хариугаа авмаар байна. Бусад бөхчүүд ч гэсэн энэ асуудалд нэгдэх хэрэгтэй. Шударга өрсөлдөөн, шударга тэмцлийн төлөө монгол Бөхийн холбоо ажилламаар байна” хэмээн бичжээ.

Тэр зөв шаардлага тавьсан. Гэтэл нүдэн дээр булхиа үүсгэдэг Үндэсний баяр наадмын комисс бөхчүүдэд ҮЗЭМЖЭЭР бас ХӨРӨНГӨ МӨНГӨӨР хандаад байна уу?

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42438
0 эможи
keyboard_arrow_up