Өнөөдөр олон улсын оюутны спортын өдөр тохиож байна
2016 оны 9 сарын 20
Жил бүрийн 9 сарын 20-ны өдрийг ЮНЕСКО-гийн өнгөрсөн оны чуулганаас "Олон Улсын оюутны спортын өдөр" болгон зарлан тунхагласан билээ. Энэ оноос эхлэн олон улсад анх удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Монголын оюутны спортын холбоо энэ ойн үеэр Ази тивийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн VI дугаар тэмцээнийг Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулж байгаа юм.
Энэ тэмцээнд оролцож байгаа багууд энэ өдрийг хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх тусгай хөтөлбөр гарган ажиллах болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36556
0 эможи