Наадмын тасалбарыг ирэх сарын 6-аас худалдана

2016 оны 6 сарын 30

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн баяр энэ жил тохиож байгаа. Энэ жилийн хувьд улсын баяр наадам төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх тасалбарыг ирэх сарын 6-ны өдрөөс эхлэн худалдаалах бөгөөд нэг иргэнд дээд тал нь дөрвөн ширхэг тасалбар борлуулахаар тогтсон байна. Харин наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнөх оныхтой ижил буюу суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөг байх аж. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34849
0 эможи
keyboard_arrow_up