Наадамчдын замд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийж байна

2016 оны 6 сарын 23

Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажлын хүрээнд  Наадамчдын зам дагуу авто зам дагасан шороон далангуудын 11635 м2 талбайд эко  хавтан суурилуулах, 1227 м2 талбайг зүлэгжүүлэх  ажил хийж байна. Авто замын 2 талаар 3750 улиас модыг эгнээлэн болон төгөл хэлбэрээр тарих, авто замын 140 тэмдэгнүүдийг шинэчлэх, 3000 м2 замын хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг будах,  зам дагуух бүх модонд бэхэлгээ хийж пайзтай болгох, Нисэх Яармагийн зааг дахь аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ рүү эргэх уулзвар хүртэлх 3.3 км автозамын голын тусгаарлах зурвасын 23150 м2 талбайг зүлэгжүүлэх  ажил хийгдсэн.

Мөн авто замын голын тусгаарлах зурвас, замын 2 талаар 68000 м2 талбайн  хуучин шороон хөрсийг 20 см зузаантай хуулж  хар шороо дэвсэж зүлэгжүүлжээ. Энэ долоо хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээгээр  5500 м3 үерийн далан суваг шуудуу, зам доогуурх хоолойнуудыг засварлан хогийг цэвэрлэнэ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ногоон байгууламж хийх графикийн дагуу ирэх сарын 1-5-ны хооронд Чингисийн хүрээний 100 м2 талбайг цэцэгжүүлэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34710
0 эможи
keyboard_arrow_up