Зосын давааны ард олон уяач ханаа шийрлэжээ
Улсын баяр наадам хаяанд ирсэн энэ үед уяачдын гал хаана байгааг сонирхуулъя. Төв аймгийн Борнуур суманд Монгол Улсын манлай уяач Т.Батцоож буюу “Морин эрдэнэ” галынхан, Зосын давааны ар Бухан сэрүүнд Монгол Улсын гавьяат малчин, тод малай уяач Д.Онон, манлай уяач “дааган” Цэндээ, улсын алдарт уяач С.Эрдэнэбат, 61-ийн гармын ойролцоо тод манлай уяач Б.Бат-Өлзий, алдарт уяач “Хүй мандал” галын уяач Т.Ихбаяр, Баянцагаан сумын Хүрзтэй хэмээх газар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчиy, тод манлай уяач Д.Даваахүү, Баян суманд манлай уяач Х.Цогтсайхан, Д.Одгэрэл, аймгийн алдарт уяач Б.Батхүү, нийслэлийн алдарт уяач Г.Буянтогтох нар ханаа шийрлэн хүлэг морьдоо сойж байна. Энэ жилийн зун бүх нутгаар сайхан болж байгаа болохоор ихэнх уяач өөр өөсрдийнхөө дассан газар морьдынхоо уяа сойлгыг тааруулж, улсын баяр наадмын эхний сунгаа болох үед нийслэл хотод ойртож буух нь ээ.