Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхэд моринд чирэгдэж амиа алджээ
2016 оны 6 сарын 20
Сэлэнгэ аймгийн Орхон-Туул сумын Рашаант тосгонд суух найман настай эрэгтэй Г унаж явсан мориндоо чирэгдэж нас барсан хэргийг шалгаж байна.
Мөн БГД-ийн 7-р хороо "ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ" гэсэн мэдээллийг 06-р сарын 19-нд авч шалгахад: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багт суух 3 настай эрэгтэй Г нь 06-р сарын 15-ны өдөр гэртээ халуун тогоотой цайнд түлэгдэж эмчлүүлж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.
Эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлээс болж бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34648
0 эможи