Үндэсний их баяр наадмаар анхаарвал зохих зөвлөмж
2015 оны 7 сарын 10
Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол наадах цаг айсуй. Наадахын хажуугаар дараах эрүүлмэндийн зөвлөмжийг дагаж, сайхан наадахыг нийт ард иргэддээ хүсч байна.
Үүнд:
Нэг. Ерөнхий зөвлөмж:
- Баяр наадмын үеэр архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх;
- Холын замд явахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг ханган, хурдаа тохируулан явах, осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх;
- Даралт ихтэй, өндөр настан, баганасны хүүхдүүд, зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй хүмүүст анхаарал халамж тавих;
- Даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүс тогтмол эм уух;
- Голын усанд болгоомжтой орох, үер усны аюулаас сэрэмжлэх;
- Гэр орон болон хөдөө орон нутагт аялал зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлыг хангах.
Хоёр. Наршилтаассэргийлэх:
- Нарны малгай өмсөх, шүхэр хэрэглэх, нүдний шил зүүх;
- Ус, шингэн зүйлийг бага багаар их хэмжээтэй уух;
- Алчуур, малгайг хүйтэн усаар норгож өмсөх;
- Хурц нартай үед удаан хугацаагаар явахгүй байх.
Наршилтын үед дараах шинж тэмдэг илэрнэ.
- Бие суларч тамир тэнхээ алдах;
- Толгой эргэх, өвдөх;
- Биеийн халуун нэмэгдэх;
- Цээж багтран амьсгаа цухалдах;
- Царайны өнгө цонхийж цайх;
- Бөөлжис хүрч, дотор муухайрах;
- Хөлс гарах нь багасах, ихсэх;
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах зэрэг шинжт эмдэг илэрнэ.
Хэрвээ таны эргэн тойрны хэн нэгэнд дээрх шинж тэмдэг илэрвэл дараах тусламжийг үзүүлнэ. Үүнд:
- Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амраах; (сүүдэрт, сэрүүн өрөөнд гэхмэт)
- Бүлээн шингэн уулгах; (чихэртэй ус, цэвэр ус)
- Хүйтэн жин тавих;
- Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих; (мөстэй уут тавих эсвэл спиртээр биеийг арчих)
- Иллэг хийж, цусны эргэлтийг сайжруулах зэрэг арга хэмжээ авах.
Гурав. Хоолны шалтгаант хордлогоос сэргийлэх:
- Хуушуур, хорхог зэрэг хүнсний бүх бүтээгдэхүүнийг баталгаат газраас худалдан авах;
- Хуушуур, хорхог зэрэг өөх тостой хоол идсэний дараа хүйтэн ундаа, айраг уухгүй байх;
- Хоол идэхийн өмнө гараа савандаж угаах, боломжгүй үед нойтон сальфетик хэрэглэх;
- Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
- Хүйтэн зууш, дахин боловсруулалт хийдэггүй хүнсийг задалсан даруй хэрэглэх;
- Буцалсанус, савласан цэвэр ус уух;
- Том савлагаатай ундаа, усыг ам дамжуулан уухгүй байх, нэг удаагийн аяга хэрэглэх;
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын дуусах хугацааг сайтар нягтлах;
- Хүнсний бүтээгдэхүүнийг аль болох сэрүүн газар, хөргөгчид хадгалах;
- Бүрэн болон хагас боловсруулсан, боловсруулаагүй /түүхий/ хүнсний бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23744
0 эможи