Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

2015 оны 7 сарын 10

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр  дараах арга хэмжээнүүд болно.

Үүнд,


Их Чингисийн талбайд:

10.00-11.00 цагт:  Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол

12.00-12.30 цагт: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол

15.00-19.00 цагт: Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт

19.00-21.00 цагт: "Дээлтэй Монгол" наадам

21.00-22.00 цагт: Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол

22.00-01.00 цагт: "Учиртай гурван толгой" дуурь

Тус хөтөлбөрийн дагуу өнөөдөр наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн баруун зүүн замын хөдөлгөөнийг 10:00 цагаас 01:00 цаг хүртэл түр хаана. 


Хүй Долоон худагт:

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан эхэлнэ.

08:00-11:00 цагт: Хязаалан насны морьдын уралдаан

14:00-16:20 цагт: Шүдлэн насны морьдын уралдаан


Сурын талбайд:

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын Үндэсний сурын хана харвааны эхэн болон дунд өрөг болно.

10:30 цагт: Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг

14:30-18:30 цагт: Үндэсний сурын хана харвааны дунд өрөг


Шагайн асарт:

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын шагайн харвааны хэсгийн харваа болно.

08:00 цагт: Шагайн харвааны хэсгийн харваа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23723
0 эможи
keyboard_arrow_up