Баярын өдрүүдэд хаагдах замын мэдээлэл
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу хаагдах замын мэдээлэл
Долдугаар сарын 10-ны /баасан гарагт/
10.00 цагаас 01.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн баруун зүүн замыг Наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс хаана.
Хөтөлбөр
Цаг |
Баярын хөтөлбөр |
10.00-11.00 |
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол |
12.00-12.30 |
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол |
15.00-19.00 |
Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт |
19.00-21.00 |
Дээлтэй монгол наадам |
21.00-22.00 |
Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол |
22.00-01.00 |
Учиртай гурван толгой дуурь |
Долдугаар сарын 11-нд /бямба гарагт/
10.00 -11.20 Төрийн их цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэнрүү залах ёслолын үеэр Их эзэн Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг Төв цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их монгол улсын гудамж, Гандигийн гудамж хаагдана.
21.00-00.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатар үдэш” тоглолттой тул талбайн баруун болон зүүн замыг хаана.
Долдугаар сарын 12-нд /ням гарагт/
20.00 цагаас Үндэсний их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордонлуу залах ёслолын үеэр Их эзэн Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү явах үед Олимпийн гудамж, Их монгол улсын гудамж, Гандигийн гудамж хаагдана.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч таа бүхнийг дээрх цагуудад, заагдсан гудамж замуудаас бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн газраас зөвлөж байна.