Өнөөдрөөс авто машины зөвшөөрлийг олгож эхэлнэ
Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд зорчих тээврийн хэрэгслүүдэд олгодог авто машины зөвшөөрлийг өнөөдрөөс олгож эхэллээ. Зөвшөөрлийн хуудас авсан машин замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Тухайлбал “А’’ тэмдэглэгээтэй зөвшөөрлөөр Нийслэлийн “Хангарьд” ордноос Цэнгэлдэх хүрээлэн хүртэл машинаа байршуулах боломжтой. Харин “D” зөвшөөрлийг ГХЯ-аас яамнаас өгөх юм байна. Уг зөвшөөрлөөр Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд заасан газар байрлуулна. Мөн жуулчны “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас авах аж. Тус тэмдэглэгээтэй Үйлчилгээ эрхлэгчдийн "Y" зөвшөөрлийг харъяа дүүргийнхээ Үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдээс авах бол улаан “М” хөх “М”, "Г" зөвшөөрлүүдийг дүүргүүдийнхээ Замын цагдаагийн газруудаас авах юм байна.