Наадмын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарна

2015 оны 7 сарын 06

Үндэсний их баяр наадам энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд эхлэнэ. Харин төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа болон бөхийн барилдаан үзэх тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхлэх юм байнаЭнэ жилийн хувьд тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг асуудлыг бодолцож шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэрийг Наадмын комисс гаргажээ.

Саравчтай хэсэгт суух тасалбарыг 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбарыг 16 мянган төгрөгөөр худалдаалах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23586
0 эможи
keyboard_arrow_up