"Залуусын наадам" 4 жилдээ болно

2015 оны 7 сарын 02

Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуусын наадам”-ыг тус холбоо Үндэсний их баяр наадмаар дөрөв дэх  жилдээ зохион байгуулах гэж байна.

Хүй долоон худгийг зорин очих залууст зориулсан уг наадмын нээлт долдугаар сарын 11-ний 13 цагт болох юм. Уг наадамдулсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус олон нийтийн залуучуудын байгууллагууд, урлаг спортын залуу одод, залуучуудыг дэмжигч ХХК-иуд, төрийн түшээд,  тус холбооны 21 аймаг, салбар хороод, дүүргийн залуучуудын холбоод, сайн дурынхан, клуб, наадамчин олон оролцоно. Залуусын наадам нь монгол ёс заншлаа дээдлэх, бахархах сэтгэлээг залуучуудад түгээдгээрээ онцлогтой бөгөөд энэ жилийн хувьд залуустаа зориулж МАЙХАН ZONE байгуулж залуусын ая тухтай наадах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23499
0 эможи
keyboard_arrow_up