НААДМЫН ТАСАЛБАРЫГ ИРЭХ ДАВАА ГАРАГААС ХУДАЛДААЛНА

2015 оны 7 сарын 01

Үндэсний их баяр наадам ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд эхлэнэ. Харин төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа болон бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн худалдаалж эхлэх юм байна.

Энэ жилийн хувьд тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг асуудлыг бодолцож шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэрийг Наадмын комисс гаргажээ.

Саравчтай хэсэгт суух тасалбарыг 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбарыг 16 мянган төгрөгөөр худалдаална.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23458
0 эможи
keyboard_arrow_up