Үндэсний их баяр наадмаар мэргэжлийн хяналтын 200 гаруй албан хаагч ажиллана

2015 оны 7 сарын 01

Үндэсний их баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын 200 гаруй албан хаагч хяналт тавьж ажиллахаар болжээ. Энэ талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийлээ.

Тэдний мэдээлж буйгаар наадмын үеэр Төв цэнгэлдэхийн гадна 600 орчим, Хүйдолоо худаг дээр 200 орчим худалдаа эрхлэгчид тус тус үйлчилгээ үзүүлнэ. Тэдгээрээс 80 хувь нь хүнсний худалдаа 20 хувь нь бусад худалдаа байх юм байна.

Төв цэнгэлдэхэд 480 хуушуур, шорлогын худалдаа болно. Ингэхдээ тоггүй, зөвхөн газаар хүнсний бүтээгдэхүүнээ боловсруулахаар болсон гэдгийг тэд албан ёсоор мэдэгдэв. Ингэхдээ зөвхөн хөргөгч, хөлдөөгч ажлуулах тог цахилгаан өгөх юм байна.

Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн ярихдаа “Цаг агаарын мэдээгээд наадмын өдрүүдэд Улаанбаатарт хэт халах төлөвтэй байгаа. Тиймээс манай байгууллагын газны чиглэлийн байцаагч нар маань зөвлөмж гаргасан. Халуун дулаан уур амьсгалтай, эрчим хүчний хязгаарлалттай байх энэ үед хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс зургаан дүүргийн аж ахуйн нэгжүүддээ дээрхи зөвлөмжийг хүргүүлж эхэлсэн. Баярын өдрүүдэд иргэдийн хэрэглээ ихэсдэг. Тиймээс иргэд маань өөрсдөө хүнсний бүтээгдэхүүнд дор бүрнээ хяналтаа сайн тавихыг хүсч байна. Мөн албан ёсны зөвшөөрөлгүй, гар дээрээс ил задгай худалдаанаас зайлсхийхийг уриалж байна” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23451
0 эможи
keyboard_arrow_up