Наадмаар тав хоног амрахаар болжээ

2015 оны 6 сарын 30

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар наадмаар ес хоног амрах, эсэх асуудлыг авч хэлэлцжээ.

Нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр буюу нийт тав хоног амрахаар заасан.

Энэ жилийн тухайд долдугаар сарын 16, 17-ны өдөр пүрэв, баасан гариг тохиож байгаа тул баяраар тус долоо хоногийг дуустал амарч, пүрэв, баасан гаригийн ажлыг өмнөх долоо хоногийн бямба, ням гаригт шилжүүлэх тухай асуудал хоёр долоо хоногийн өмнөөс яригдсан.

Гэвч энэ санаачилга Засгийн газрын хуралдаанаар дэмжлэг авсангүй. Наадмаар хуулийнхаа дагуу тав хоног амраад, долдугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гаригт ажиллахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23398
0 эможи
keyboard_arrow_up