Эрлийз морьдыг Хүй долоон худагт уралдуулна

2015 оны 6 сарын 26

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлаар баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийсэн юм.

 

“Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталж, эрлийз буюу шинэ цагийн монгол морьдыг долоодугаар сарын 13-нд Хүй долоон худагт уралдуулахаар шийдвэрлэлээ. Мөн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг баталлаа.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх салбар хороодын дарга нарт ажлаа сайтар нягталж, Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлыг долоодугаар сарын 5 гэхэд дуусгаж бэлэн болгох, засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргад даалгасан юм.

 

Хурдан морьдын салбар хороонд шинээр батлагдсан журмыг уяачдад танилцуулж заавар өгөх, уралдаанд морьдыг эмээлтэй, унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гуталтай уралдуулах ажлыг одооноос сурталчилж ажиллахыг анхаарууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23300
0 эможи
keyboard_arrow_up