Баяр наадмын өдрүүдэд “Монгол хуушуурын фестиваль” болно

2015 оны 6 сарын 26

Баяр наадмаар хамгийн гүйлгээтэй “бараа” хуушуурын худалдаа байдаг. Энэ жилийн хувьд 850 аж ахуй нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулна. Хуучин аж ахуй нэгжид зөвшөөрөл өгдөг байсан бол энэ жил санхүүгийн хямралтай байгаа тул иргэдэд өгч байгаагаараа онцлогтой юм байна.

 

Зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд энэ сарын 25-наас буюу өнөөдрөөс эхлэн харьяа дүүрэгтээ өргөдөл өгөх юм байна. “Хүй долоон худаг”-ийн худалдаа үйлчилгээг Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг зохион байгуулж өргөдөл хүлээж авна.

Харин төв цэнгэлдэхийн зөвшөөрлийг үлдсэн дөрвөн дүүрэг дээр хүлээж авна.

Мөн баяр наадмын өдрүүдэд “Монгол хуушуурын фестиваль” болно. Хуушуурын үнийг 800-1000 төгрөгний хооронд барих төлөвлөгөөтэй байгаа аж.

Хуушуурыг гялгар уутанд биш цаасан уутанд савлаж өгнө. Наадмын үйлчилгээний зөвшөөрлийг зөвхөн хүнс, хоолны худалдаанд олгож байгаа.  Өмнөх жилүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн “барааны зах шиг” болдог гэсэн шүүмжлэл дагуулдаг байсан. Энэ удаад ийм асуудал гаргахгүйн тулд өндөр хяналттай ажиллана гэдгээ Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдсэн юм. Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгч нар зөвшөөрөл олгосон цэгт, цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч байрлуулж, дүрэмт хувцастай байх шаардлага тавьж байгаа гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23299
0 эможи
keyboard_arrow_up