Баярын өдрүүдэд зарим боомтууд ажиллахгүй

2015 оны 6 сарын 23

Бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг баярын өдрүүдэд өмнөд хилийн авто замын боомтууд ажиллахгүй ажээ.

 

Тодруулбал, Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто боомтууд долоодугаар сарын 11-15-ныг дуустал ажиллахгүй бөгөөд долоодугаар сарын 16-наас эхлэн хэвийн ажиллаж эхлэх юм.

Харин Замын-Үүд, Буянт Ухаа зэрэг олон улсын чанартай, автозамаас бусад төрлийн боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллана.

Өөрөөр хэлбэл баярын өдрүүдэд урд хөршийг зорих иргэд автомашинаар бус галт тэрэг, онгоцоор явах боломжтой юм байна.

Харин хойд хилийн боомтуудын тухайд Алтанбулаг боомт хэвийн журмаар 24 цаг ажиллана.

Бусад жижиг боомтуудыг баяр наадмын үеэр хэрхэн ажиллуулахыг хойд хөршийн хилийн албатай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр шийдэх аж. Тиймээс ирэх долоо хоногоос хойд хилийн боомтуудыг хаах эсэх нь тодорхой болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23181
0 эможи
keyboard_arrow_up