Наадмаар 9 хоног амрах эсэхийг хэлэлцэнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар наадмын өдрүүдийн амралтын асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн жил баталсан шинэчилсэн хуулийн дагуу тав хоног амрах ёстой.
Харин энэ жилийн наадмын өдрүүд болох долдугаар сарын 11, 12 нь долоо хоног бүрийн заавал амрах өдрүүдтэй давхцаж байгаа юм. Тиймээс Хөдөлмөрийн яамнаас ирэх сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг мөн ирэх сарын 4, 5-ны амралтын өдөрт шилжүүлэхээр санал боловсруулжээ.
Хэрэв засгийн газар уг саналыг хэлэлцээд дэмжвэл монголчууд бүх нийтээр долдугаар сарын 11-19-ний өдөр хүртэл амрах боломжтой болох юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно" гэж заасан байдаг аж.
Ямартай ч энэ наадмаар хэд хоног амрах нь 16 цагаас хуралдах Засгийн газрын хуралдаанаар тодорхой болох юм.