Наадмын нээлтийн тасалбарын үнэ 25 ам.доллар

2015 оны 6 сарын 18

Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний жуулчдын тасалбарын захиалга авч эхэлжээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээлж байгаагаар нээлтийн тасалбарын үнэ 25 ам.доллар. Долдугаар сарын 12-ны өдрийн тасалбарын үнэ 12000 төгрөг, наадмын үеийн жуулчин тээврийн “Ж” зөвшөөрлийн үнэ 20000 төгрөг байна гэв.

Жуулчдын тасалбарын захиалгыг зургадугаар сарын 18 хүртэл нийслэлийн Аялал жуулчлалын газарт, 19-21-нийг дуустал Мишээл экспо төвд болох “Улаанбаатур” үзэсгэлэнгийн нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэсэгт албан бичгээр хүлээн авч байгаа юм байна.

                                                                                                                                                                                                Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23031
0 эможи
keyboard_arrow_up