“Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн 144 тамирчин оролцоно

2015 оны 6 сарын 18

БНСУ-ын Гванжу хотноо ирэх долоодугаар сарын 3-14-ний өдрүүдэд зохиогдох Дэлхийн оюутны “Универсиад” наадам спортын 18 төрөлд нийт 170 орны 12.500 оюутан тамирчин, төлөөлөгчид оролцоно. 

“Универсиад” наадамд Монгол Улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Манай оюутан тамирчид сагсан бөмбөг (эр), байт харваа, буудлага, жүдо, усан сэлэлт, ширээний теннис, гольф, хөнгөн атлетик, теннис, туялзуур жад, таэквондо, спортын гимнастик зэрэг төрлүүдэд өрсөлдөх юм.

Монгол Улсын оюутны шигшээ багийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар “MNC” телевизийн спортын сэтгүүлч, редактор А.Алтанчимэг, МҮОНТ-ийн спортын албаны ажилтан, оператор Б.Төмөрсүх нар тамирчдын тосгонд ажиллана.

Түүнчлэн Монголын тамирчдын тухай мэдээллийг МҮОНРТ-ийн спортын нэвтрүүлгийн цагаар наадмын үед орой бүр 20:45 цагаас мэдээлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23026
0 эможи
keyboard_arrow_up