Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх үү?
2014 оны 1 сарын 08
Нийслэлийн төв талбайд байрлах жанжин Д.Сүхбаатарын талбай хэдийгээр Чингис хааны талбай болсон ч жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй аж. Зарим эх сурвалжаар шилжүүлэх тухай ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд цацжээ. “НИТХ-ын хуралдаан болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэж НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар хэллээ. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар, “Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх ямар нэг төлөвлөлт байхгүй гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
88
0 эможи