1000 багш нарын чуулга уулзалт болж байна

2014 оны 9 сарын 07

Өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн 23 сургуулийн 1000 багш нарын чуулга уулзалт МҮЭТСО-нд болж байна. Тус бага хурлыг Хан-Уул дүүргийн ЗДТГ болон Боловсролын хэлтэс болон "Өөрчлөлтийг чиглүүлэгч" төвөөс зохион байгуулж байгаа ажээ. Чуулга уулзалтанд Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 1000 багш нараас гадна Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Азжаргал болон Т.Чингүнжав, Нийгмийн бодлого хэлтсийн дарга Б.Булган болон бусад төлөөлөгчид оролцлоо. Багш нарын бага хурлаар 2014-2015 оны хичээлийн жилийн зорилтыг танилцуулж, БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа "Цүнхэн шуудан төслийн хэрэгжилт болон Хан-Уул дүүргийн мэргэжлийн багш нарын зөвлөл байгуулах болон тус зөвлөлөөс 2014-2015 онд хийх ажлын ерөнхий чиглэлийг хэлэлцэж батлах мөн "Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудаа тайлагнах юм байна. Тус бага хуралд оролцож байгаа багш нарт амжилт хүсч Засаг дарга Ж.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ "Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа. Үүний нэг ажил болох багш нарын бага хурлыг зохион байгуулж байна. Хүрэлцэн ирсэн багш нартаа баярлалаа. Ирээдүйн мэргэжил, боловсролтой иргэнийг бэлтгэхэд та бүхний үүрэг хамгийн чухал бөгөөд та бүхэн ч тэднийг бэлтгэн гаргаж чадна гэж бид итгэж байна. Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг багш нарт чиглүүлэн хийж байгаа. Багш нарын мэдлэг боловсрол, чанарыг дээшлүүлж байж бид илүү их амжилтанд хүрнэ. Та бүхэнд амжилт хүсье" хэмээлээ. Тус хуралд үдээс хойш цэцэрлэгийн багш нарын хурлаар өндөрлөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8279
0 эможи
keyboard_arrow_up