Ч.Мэндбаяр: “Өвлийн идэш-2026“ өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна

2026 оны 11 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр нийлүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Энэхүү арга хэмжээг жил бүр  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж хэвшсэн бөгөөд нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг дундын зуулчлалгүйгээр хангах зорилготой юм.

Өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 21 аймгийн малчин, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна гэж УБ хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр мэдээлэв.

Ингэхдээ зөвхөн мах, махан бүтээгдэхүүн бус сүү, цагаан идээ зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цогц үзэсгэлэн гардгаараа онцлог юм. 

Худалдаа арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671718
0 эможи

keyboard_arrow_up