Нийслэл 2027 онд Хүннү хотын Захирагчийн ажлын албанд ₮4.2 тэрбум зарцуулна

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 4.89 их наяд төгрөгийн зарлагатай, 4.6 их наяд төгрөгийн орлоготой байхаар өргөн барилаа. Нийслэлийн өөрийн орлого 2.08 их наяд, дүүргүүдээс төвлөрүүлэх орлого 1.53 их наяд төгрөг байх аж. Төсвийн алдагдлыг 2026 оноос үлдэх мөнгөөр нөхөхөөр тооцжээ.
Тэгвэл нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр тусгажээ.
Тодруулбал, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөлд ирэх онд 15 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Тус байгууламжийн нийт төсөвт өртөг 28.8 тэрбум төгрөг бөгөөд 2025 онд эхэлсэн ажлыг 2027 онд дуусгахаар төсөлд тусгажээ.
Мөн Хүннү хотын Захирагчийн ажлын албаны урсгал зардалд 4.226 тэрбум төгрөг төлөвлөжээ.
Хүннү хотын бүтээн байгуулалтад 2022–2026 онд нийт 253 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан бөгөөд 2027–2030 онд 382 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн төслийн нийт гүйцэтгэл 32 хувьтай байгаа бөгөөд бүтээн байгуулалтыг 2040 онд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн аж.
Хүннү хотын захирагчаар М.Батбаяр ажиллаж буй.






