“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор засал өвөл тасрахгүй, үргэлжилнэ

2026 оны 11 сарын 21

Arslan.mn

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд энэ онд халаалт авахад бэлэн болсон 31 блок барилга Сэлбэ дулааны станцад холбогдож, дулааны эрчим хүчээ авч эхэллээ. Ингэснээр өвлийн улиралд барилгын дотор заслын ажлыг үргэлжлүүлэх инженерийн үндсэн нөхцөл бүрдэж байна. Одоогийн байдлаар зарим блокт дотор заслын ажил эхэлсэн байна.

Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг Сэлбэ болон Дамбадаржаа гэсэн хоёр эх үүсвэрээр шийдвэрлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжид буюу энэ онд Сэлбэ дулааны станцаас дулаан авч байгаа бөгөөд тус станц 2021 онд ашиглалтад орсноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

“Манай станц одоогоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрх, аж ахуйн нэгж зэрэг нийт 52 байгууллагыг тасралтгүй дулаанаар хангаж байна. Энэ оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд станцад урсгал болон их засварын ажлууд хийж гүйцэтгэсэн. Одоо Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн барилгуудын дулаан хангамжийг ханган ажиллаж байна” хэмээн Сэлбэ дулааны станцын захирал Ч.Дарханбаатар мэдээллээ.

Arslan.mn

“2026-2027 оны халаалтын улиралд бэлэн болсон барилгууд маань эхнээсээ дулаанаа авч байна. Ингэснээр энэ өвөл дотор заслын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Суурь дэд бүтэц болох халаалтын нэгдүгээр хэлхээний шугам болон ус, дулаан дамжуулах төвүүдийн барилга угсралтын ажлыг 2021 онд хийж гүйцэтгэсэн.

Харин энэ онд төслийн төлөвлөгөөний дагуу халаалтын хоёрдугаар хэлхээ болон ус хангамжийн шугам сүлжээний угсралтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна” хэмээн Сэлбэ дэд төвийн хяналтын инженер Ц.Төвшинтөр ярилаа.

Эх сурвалж: НЗДТГ- ХМОНХХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671581
0 эможи

keyboard_arrow_up