НИТХ-ын төлөөлөгч Г.Ану-Үжин хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх саналаа нийслэлийн ТӨСӨВТ тусгуулахаар хүргүүлжээ

2026 оны 11 сарын 20

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Г.Ану-Үжин НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдрийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон нийслэлийн 9 дүүргийн холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

Тэрбээр Сүхбаатар дүүргээс сонгогдсон эмэгтэй төлөөлөгчийн хувьд хүүхэд хамгааллын бодлого, үйлчилгээний хүртээмж, дэмжлэгийг нэмэгдүүлэх саналаа нийслэлийн 2027 оны төсөвт тусгуулахаар хүргүүлснээ онцолсон байна.

Уулзалтаар нийслэлийн хэмжээнд хүүхэд эрсдэлт нөхцөлд өртөж буй тохиолдлуудад үл хайхрах байдал, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл зонхилж байгааг хөнджээ.

Г.Ану-Үжин хүүхэд хамгаалал нь нэг байгууллагын үүргээр хязгаарлагдахгүй, төр, гэр бүл, нийгмийн хамтын хариуцлага болохыг онцоллоо.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671571
0 эможи

keyboard_arrow_up