Хотын даргын Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Г.Мөнхцэцэг  ₮1 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ

2026 оны 11 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва 7 зөвлөхтэйгээр ажиллаж байна.

Тухайлбал, Хотын даргын ахлах зөвлөхөөр Ж.Батбаясгалан, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр дуучин QUIZA буюу Б.Батцэнгэл, Ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Мөнгөнхишиг, Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Г.Мөнхцэцэг,  Барилга, хот байгуулалт, орон сууцны асуудал хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөхөөр Ү.Амарбат, Санхүү,дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх С.Эрдэнэбаяр нар ажиллаж байна.

Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн асан, Хотын даргын Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Г.Мөнхцэцэгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Яруу найрагч Г.Мөнхцэцэг 2016–2024 онд говийн аймгуудын тойргоос УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдсон. Тэрээр нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын соёл, урлагийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан бөгөөд үргэлжлүүлэн эл албаа хашиж байна.

Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд “Зууны мэдээ” сонинд сэтгүүлч, албаны дарга, Монголын зохиолчдын нэгдсэн эвлэлийн тэргүүнээр ажиллаж байв.

Хотын даргын зөвлөх Г.Мөнхцэцэг жилийн 9.5 сая төгрөгийн цалинтай гэж мэдүүлсэн нь сарын дунджаар 792 мянган төгрөгтэй тэнцэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮9,5 сая
Гэр бүлийн орлого: ₮50 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Орон сууц-2, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая / Toyota Lexus /
Мал аж ахуй: ₮9 сая  / Хонь-30, Хонь-30/
Газар: ₮15 сая /Эзэмших-400га-1/                                                                                                                                   Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая

Хадгаламж: ₮58 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671439
0 эможи

keyboard_arrow_up