ТАНИЛЦ: Хотын дарга Б.Пүрэвдагвын ЗӨВЛӨХҮҮД

2026 оны 11 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва 7 зөвлөхтэйгээр ажиллаж байна.

Тухайлбал, Хотын даргын ахлах зөвлөхөөр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр дуучин QUIZA буюу АН-ын гишүүн Б.Батцэнгэл, Ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Мөнгөнхишиг, Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Г.Мөнхцэцэг, Барилга, хот байгуулалт, орон сууцны асуудал хариуцсан зөвлөхөөр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн гэр бүлийн найз Б.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөхөөр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ү.Амарбат, Санхүү, Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр С.Эрдэнэбаяр нар ажиллаж байна.

Хотын дарга Б.Пүрэвдагвын хувьд УИХ дахь 30-н фракцын төлөөллөөс түлхүү зөвлөхүүдээ сонгосон нь анхаарал татна. Б.Пүрэвдагвыг өнөөдрийн зэрэгт хүргэсэн гол улс төрчдийн нэг нь яах аргагүй УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан. Тиймээс Д.Амарбаясгалангийн фракцаас Б.Сүхбаатар, Ү.Амарбат нарыг зөвлөхөөрөө сонгосон нь учиртай. 

Тэгвэл Хотын  даргын зөвлөхүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг (ХОМ) танилцуулъя.

"Давхар дээл"-тэй, НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын ахлах зөвлөх Ж.Батбаясгалан үнэлгээгүй 8 ГАЗАР, 85 АДУУТАЙ, 9.6 саяын цалинтай 

Arslan.mn

НИТХ-ы төлөөлөгч Ж.Батбаясгалан нь Нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд Засаг даргын ахлах зөвлөхийн үүргийг давхар гүйцэтгэж байна. НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалангийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний хувьд 2020-2024 онд НИТХ-ын даргаар сонгогдон ажилласан бөгөөд 2024 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Төлөөлөгчийн ажлаас гадна төрийн өмчит газруудын ТУЗ-д давхар бүртгэлтэй цалин авдаг хэмээн мэдээлэл цахим орчинд гарсан. 

Тэрбээр мэдүүлэгтээ жилийн 116 сая төгрөгийн орлоготой буюу сарын 9,6 сая төгрөгийн цалинтай гэж мэдүүлжээ. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮116 сая
Гэр бүлийн орлого: ₮65 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮50 сая
Орон сууц барилга байгууламж: ₮702 сая /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮140 сая /BYD QCJ7150, Ford Transit маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая буюу үнэлгээгүй / Адуу-85, Хонь-150/
Газар: ₮0 сая буюу үнэлгээгүй /нийт 8 газартай/

  • Эзэмших-200м2-1,
  • Эзэмших-300м2-1,
  • Эзэмших-400м2-2,
  • Эзэмших-643м2-1,
  • Эзэмших-647м2-1,
  • Эзэмших-662м2-1,
  • Эзэмших-675м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮86 сая
Хадгаламж: ₮60 сая 
Авлага: ₮88 сая
Зээл:  ₮10 сая гэж мэдүүлжээ. Мөн Эрдэнэс ТТ-н 1072 хувьцаатай, хувь эзэмшдэг аж ахуйн нэгж байхгүй гэж  мэдүүлжээ.

Хотын даргын Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Г.Мөнхцэцэг  ₮1 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, 400 га ГАЗАРТАЙ

Arslan.mn

Яруу найрагч Г.Мөнхцэцэг 2016–2024 онд говийн аймгуудын тойргоос УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон. Тэрбээр нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын соёл, урлагийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Б.Пүрэвдагвын үед үргэлжлүүлэн эл албаа хашиж байна.

Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй, “Зууны мэдээ” сонинд сэтгүүлч, албаны дарга, Монголын зохиолчдын нэгдсэн эвлэлийн тэргүүнээр тус тус ажиллаж байв.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮9,5 сая
Гэр бүлийн орлого: ₮50 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Орон сууц-2, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая / Toyota Lexus /
Мал аж ахуй: ₮9 сая  / Хонь-30, Хонь-30/
Газар: ₮15 сая /Эзэмших-400га-1/                                                                                                                                   Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая

Хадгаламж: ₮58 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Хотын даргын орон сууцны зөвлөх "Суман Гүн"-ий Б.Сүхбаатар ₮2 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮4,5 саяын хоёр ГАЗАРТАЙ

Arslan.mn

НИТХ-ын төлөөлгч асан, Хотын даргын Барилга, хот байгуулалт, орон сууцны асуудал хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар:

Тэрбээр Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар ажилладаг. 2016–2024 онд БЗД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Түүнчлэн Хотын дарга асан С.Батболдын үед Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал, Д.Сумъяабазарын үед орлогчоор нь ажиллаж байсан. Түүний хувьд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ойрын хүн, гэр бүлийн найзууд, улс төрийн хувьд арын албыг нь хариуцдаг хүн гэдгээр нь олонд танигдсан. Д.Амарбаясгалан өөрийн хүнээ хотын даргад зөвлүүлэхээр болсон гэж нам дотор яригддаг аж. 

2020 онд хотын дарга Б.Пүрэвдагватай нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэг тойрогт хамтдаа өрсөлдөж, төлөөлөгчөөр сонгогдож байсан. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮64 сая
Гэр бүлийн орлого: ₮13,9 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2 тэрбум /Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая / Toyota Lexus /
Мал аж ахуй: ₮0 сая  
Газар: ₮4,5 сая /Эзэмших-500м2-1, Эзэмших-700м2-1/                                                                                                       Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая                                                                                                        Хадгаламж: ₮9,7 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх Ү.Амарбат ₮300 саяын 2 ОРОН СУУЦ, ₮20 саяын ГАЗАРТАЙ

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөхөөр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ү.Амарбат:

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮79 сая
Гэр бүлийн орлого: ₮16 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮69 сая
Орон сууц барилга байгууламж: ₮300 сая /Орон сууц-2, Зуслангийн байшин-1, Авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая / Lexus,RX 450 /
Мал аж ахуй: ₮0 сая  
Газар: ₮20 сая /Өмчлөх-007га-2, Эзэмших-700м2-1/                                                                                                      Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮13 сая                                                                                                        Хадгаламж: ₮68 сая 
Авлага: ₮3,2 сая
Зээл:  ₮139сая гэж мэдүүлжээ.

Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөх, АН-ын гишүүн Б.Батцэнгэлийн ХОМ мэдээллийн санд одоогоор ороогүй байна

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр дуучин QUIZA буюу Б.Батцэнгэл ажиллаж буй.

Б.Батцэнгэл нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл хотыг удирдаж байх хугацаанд Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан юм. 

Түүний хөрөнгө, орлогын мэдүүлэг АТГ-ын цахим мэдээллийн санд одоогоор нийтлэгдээгүй байна.

Ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Мөнгөнхишигийн ХОМ мэдээллийн санд одоогоор ороогүй байна

Arslan.mnЭМЯ, НЭМҮТ-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт мэдлэгийн менежментийн мэргэжилтэн, мэдээлэл харилцааны ажилтнаар ажиллаж байжээ.

Улмаар Бангкок дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт мэдлэгийн менежментийн мэргэжилтнээр ажилласан. Мөн “Пипл ин Нийд” олон улсын төрийн бус байгууллагын суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан байна.

Түүний хөрөнгө, орлогын мэдүүлэг АТГ-ын цахим мэдээллийн санд одоогоор нийтлэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671433
0 эможи

Иргэн
2026-11-09 18:56
Ү.Амарбат шэдэг хүнд очихгүй албантушаал алга аа. Бодвол чадахгүй ажил ыайхгүй байх аа даа
keyboard_arrow_up