Б.Пүрэвдагва: 5000 айлыг хийн зуухад шилжүүлсэн нь агаарын чанарт тодорхой нөлөө үзүүлж байна
2026 оны 11 сарын 04

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээллээ. Түүний мэдээллээс онцолбол:
2027 оны төсөв түгжрэл, утааг бууруулах, дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг сайжруулахад чиглэнэ
- НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана. Энэ талаарх нээлттэй мэдээллийг энэ сарын 20-нд хүргэнэ. Энэ нь цахилгаанд суурилсан дулаан хураагуур туршина. Шөнийн цагаар буюу 21:00-9:00 цагийн хооронд эрчим хүч 0 тарифтай байдаг. Энэ үеэр дулаан хадгалж, өдрийн цагаар эргээд гэрийг дулаацуулдаг технологи юм. Зуух үнэгүй тарааж байна гэж бүү бодоорой. Бид арилжааны банкуудтай хамтраад ногоон зээл гаргана.
- Гэр хорооллын айлуудад нарны эрчим хүчнээс цахилгаан эх үүсгэвэр гаргах технологийг нэвтрүүлнэ.
- 5000 айлын хийн зуухад шилжүүлсэн ажил үргэлжилж байна. Агаарын чанарт тодорхой нөлөө үзүүлж байна. 250 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн шахмал түлшийг угааж баяжуулсан нүүрс хийсэн буюу тоосжилт буюу хүхэр багатай нүүрсийг борлуулж эхэлсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 14 хувиар буурсан гэсэн олон улсын судалгаа байна.
- Гэр хорооллын бүсэд 73 мянган айл амьдарч байна. Тэдгээрээс дулаан хураагууртай цахилгаан халаагуурыг туршина.
- Дахин төлөвлөлтийн хүрээнд хохирсон 2000 орчим иргэний хохирлыг барагдуулна. Тэднийг улсын болон нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа төсөл бүхий орон сууц руу шилжүүлнэ.
- 2027 онд их багтаамжтай нийтийн тээврийг нэвтрүүлэх ажлуудаа эрчимжүүлнэ. Сүүлд болсон 0 зогсолт шатахууны дараалалд зогссон автомашинуудаас үүдсэн. 13 чиглэлд 21 автобус нэмж, мөн богино эргэлтийн 6 чиглэл нэмсэн. Метро, дүүжин тээвэр гэх мэт төслийн ажлууд үргэлжилж байна. Одоо 160 автобусаар парк шинэчлэл хийнэ. Үүнээс 60 нь цахилгаан автобус, 40 хүүхдийн автобус, 50 дунд оврын богино эргэлтийн автобуснууд юм.
- Нийслэлийн иргэдийн 24 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Өмнө нь өдөрт дунджаар 640 мянган иргэд үйлчлүүлж байсан бол энэ жил 750 мянга болж өссөн нь бидний хүлээж байсан тоо. Тиймээс бид автобусны хүрэлцээг нэмэх шаардлагатай.
- 2027 оны төсөв түгжрэл, утааг бууруулах, дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг сайжруулахад чиглэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671381
0 эможи
хотын захирагч танаа
2026-11-04 13:50
Урд жилүүдэд айлуудын шөнийн тарифыг 1500, 3000 квт хүртэл бүрэн хөнгөлж, илүү гарсанг 50 хувь хөнгөлж байсан. ОДОО шөнийн тарифыг 1500 квт хүртэл хөнгөлнө. 4-10 квт ын цахилгаан халаалттай айлууд шөнө 5 цаг л хөнгөлөлт эдлэхээр болжээ. ЯАГААД вэ? та нарын утаатай тэмцэх юу болсон вэ?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс







