СХД-ийн ИТХ-ын даргаар томилогдсон Д.Идэрзаяа ₮211 саяын 2 ОРОН СУУЦ, ₮21 саяын үнэлгээтэй 2 ГАЗАРТАЙ

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоог чөлөөлж, түүний оронд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Д.Идэрзаяаг томилжээ.
Д.Идэрзаяа өмнө нь СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, “Хүнс хангамж” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байжээ.
Харин Д.Сумьяабазарын хүргэн Б.Золбоогийн хувьд 2 жил 15 хоногийн дараа СХД-ийн ИТХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.
СХД-ийн шинэ ИТХ-ын дарга Д.Идэрзаяа болон чөлөөлөгдөж буй Б.Золбоо нарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
СХД-ийн шинэ ИТХ-ын дарга Д.Идэрзаяа:
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮59 сая
Гэр бүлийн орлого: ₮4,2 сая
Орон сууц барилга байгууламж: ₮211 сая /Орон сууц-2, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮180 сая /Toyota Land Cruiser 200 / Мал аж ахуй: ₮42 сая /Хонь-283/
Газар: ₮21 сая /Эзэмших-605.5га-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮5,4 сая
Хадгаламж: ₮3,5 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮10 сая гэж мэдүүлжээ.
Д.Сумьяабазарын хүргэн СХД-ийн ИТХ-ын даргаас чөлөөлөгдсөн Б.Золбоо:

Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮50 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮280 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮30 сая /THyundai Sonata 7 / Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮34 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
