Чингэлтэй дүүрэг “1.6 тэрбумаар “Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа“ хийлгэнэ
2026 оны 11 сарын 02

Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн тарилтын ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлажээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн тарилтын ажилд төсвөөс 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Уг тендерийг 2026 оны аравдугаар сарын 13-ны өдөр зарласан бөгөөд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-нд оролцогчдоос үнийн санал хүлээн авах аж. Харин тендерийн бичиг баримтад гурван багц ажил авах талаар тусгажээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн 10-р сард ЧИНГЭЛТЭЙ дүүрэг ₮733 САЯАР “Тоглоомын талбай, бичил цэцэрлэг“-тээ арчилгаа хийлгэх тендер зарлаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671336
0 эможи
Зочин
2026-11-02 17:19
Арай ч дээ нээрээ татвар төлөгчдийн мөнгө шд
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс






