Баянгол дүүрэг гал түймэр унтраах, аврах бие даасан ангитай болно

2026 оны 11 сарын 02

Arslan.mn

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд шинээр баригдах Гал түймэр унтраах, аврах 89 дүгээр ангийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Тус анги ашиглалтад орсноор Баянгол дүүргийн 180 гаруй мянга, Сонгинохайрхан дүүргийн 120 гаруй мянга буюу нийт 300 мянга гаруй иргэнд гал түймэр, гамшиг ослын үед шуурхай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

Баянгол дүүрэгт гал унтраах анги байгуулах хэрэгцээ, шаардлага 2018 оноос хойш яригдаж ирсэн ч газрын асуудал шийдвэрлэгдээгүйн улмаас олон жил хойшилжээ.

Харин 2025 оны долоодугаар сарын 9-ний өдөр НИТХ-ын хуралдаанд уг гал унтраах ангийг байгуулах саналыг гаргаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, газар чөлөөлөх зардлыг нийслэлийн төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулснаар өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Мөн Гал түймэр унтраах, аврах 89 дүгээр ангийн барилгын төсвийг улсын төсөвт тусгуулахад анхаарч ажилласан УИХ-ын гишүүн Х.Ганхуягт талархал илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "2-р зэрэглэлийн гал унтраах энэхүү анги ашиглалтад орсноор гал түймэр, гамшиг ослын үед шуурхай ажиллах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах бэлэн байдал, хүртээмж сайжрах чухал ач холбогдолтой ажлуудын нэг юм.

Иргэдийнхээ аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсөвт шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгуулан ажиллалаа." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671335
0 эможи

keyboard_arrow_up