Ч.Мэндбаяр: Хавдар судлалын үндэсний төв-II тохижилтийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
2026 оны 11 сарын 02

Хавдар судлалын үндэсний төв-II тохижилтийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр мэдээллээ.
Тэрээр тохижилтийн ажлын хүрээнд 6 га талбайд 3680 мкв явган зам, 5000 гаруй мод бут, 8500 мкв талбайд зүлэгжүүлэлт, явган гүүр, гэрэлтүүлэг, амрах чулуун тавцан, хүүхдийн тоглоом суурилуулалт, сүүдрэвч, камерийн хяналтын системийн ажлуудыг хийгээд байна. Мөн тохижилтийн талбайг хамгаалсан 440 метр урт үерийн сувгийн ажлыг гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо гэв.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671326
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
