“БАЙРНЫ УРЬДЧИЛГАА цуглуулахад дундаж орлоготой өрхөд 7-8 жил шаардлагатай“

2026 оны 11 сарын 02

Arslan.mn

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадварт дарамт учруулсаар байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны есдүгээр сард орон сууцны үнийн индекс 1.47 болж, өмнөх оны мөн үеэс 7.6 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өсжээ.

Орон сууцны төрлөөр авч үзвэл шинэ байрны үнэ жилийн хугацаанд 3.7 хувь, хуучин байрных 8.8 хувиар нэмэгдсэн байна.

Тухайлбал, шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг, хуучин орон сууцных 4.86 сая төгрөгт хүрчээ.

Байршлаар нь харвал Сүхбаатар дүүргийн Сүхбаатарын талбай, 220 мянгатын орчимд нэг метр квадрат талбайн үнэ 7.99 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд 3.31 сая төгрөг байна.

Нөгөө талаас, дундаж орлоготой өрх орон сууц худалдан авахын тулд олон жилийн турш хуримтлал үүсгэх шаардлагатай болжээ.

Өмнөх судалгааны тооцооллоор Улаанбаатар хотын дундаж өрх орлогоо бүхэлд нь хуримтлуулсан нөхцөлд дундаж үнэтэй орон сууцны урьдчилгаа цуглуулахын тулд ойролцоогоор 7-8 жил шаардагдахаар байна.

Ийнхүү орон сууцны үнэ өрхийн орлогоос түрүүлж өсөж байгаа нь залуу гэр бүл, дундаж орлоготой иргэдийн хувьд байртай болох зорилгыг улам холдуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671325
0 эможи

Мөнгөн-Од Хүрэлбаатар
2026-11-02 12:28
Орон нутагт хэзээ хэрэгжиж эхлэх вэ?
Зочин
2026-11-02 11:52
Хаха зогсоолгүй грашгүй хүүхдиин тоглоомын талбайгүй шахууу жигжүүү хотын төвд шавсааар
keyboard_arrow_up