Б.Пүрэвдагва: Зохиомол дараалал үүсгэсэн нь шалгалтаар илэрвэл газар, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна

2026 оны 10 сарын 29

Arslan.mn

Замын хөдөлгөөний удирдлагын төвд хотын дарга Б.Пүрэвдагва болон Шуурхай штабын бүрэлдэхүүн, нийтийн тээвэр, авто зам, тээврийн цагдаагийн албанынхан хуралдлаа. Хотын дарга Б.Пүрэвдагва замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах, иргэдийн замд зарцуулах цагийг хэмнэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Хотын дарга Б.Пүрэвдагва: Зохиомол дараалал үүсгэсэн нь шалгалтаар илэрвэл газар, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар Хяналт тавих ажлын хэсэг байгуулж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 264 ШТС-д иж бүрэн шалгалт оруулна.

Шатахууны нөөцтэй атлаа борлуулалтаа хязгаарлаж (нэг хошуугаар олгох) зохиомол дараалал үүсгэсэн зөрчил тогтоогдвол тухайн ШТС-ын газар эзэмших эрх болон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671267
0 эможи

keyboard_arrow_up