Ч.Мэндбаяр: Ногоон нуур орчмыг тохижуулж, “Khan garden” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна

УБ хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр "Ногоон нуур орчмыг тохижуулж, “Khan garden” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна.
Нийслэлийн шинэ суурьшлын бүсийг түшиглэн төлөвлөж буй тус цэцэрлэгт хүрээлэн нь Ногоон нуур орчмын бүсийг сэргээн тохижуулж, иргэдэд амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, гэр бүлээрээ ая тухтай цагийг өнгөрүүлэх 4,58 га талбайд хийгдэх ногоон орон зайг бий болгох зорилготой төсөл юм.
Нийт 4,58 га талбай бүхий тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, гүйлтийн болон дугуйн зам, авто зогсоол, задгай театр, 3х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон тоглоом, дасгалын талбай зэрэг олон нийтэд зориулсан орчныг төлөвлөөд буй.
2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна." гэв.








