Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
2026 оны 10 сарын 23

Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна. Энэхүү хөнгөлөлт нь шөнийн цагаар цахилгаан хэрэглэж, гэрээ дулаацуулах айл өрхүүдийн цахилгааны төлбөрийн ачааллыг бууруулах зорилготой юм.
Оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилнэ.
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын айл өрхүүд хамрагдана гэж УБЦТС ТӨХК мэдээлээд буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671195
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
