Орхон аймгийн “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК-ийн төлөөлөл ОСНААУГ-ын үйл ажиллагаатай ТАНИЛЦЛАА

2026 оны 10 сарын 22

Arslan.mn

Орхон аймгийн “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК-ийн ААХШХ-ийн ахлах ажилтан Ж.Энхсайхан, ХЭСАБ-ын инженер Г.Баасан-Эрдэнэ, ХЭМАБ-ын инженер Д.Алтанзул, ХШҮ-ний мэргэжилтэн Б.Үнэнбат нар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Тус байгууллагын төлөөлөгчдийг ОСНААУГ-ын дарга Э.Энхтөр хүлээн авч уулзан, байгууллагын үйл ажиллагаа, стратеги төлөвлөлт, цаашдын хөгжлийн зорилт болон орон сууц, нийтийн аж ахуйн салбарын цахимжилт, технологийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Уулзалтын үеэр байгууллагуудын үйл ажиллагааны туршлага, сайн туршлагыг харилцан судлах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд ОСНААУГ-ын дарга Э.Энхтөр хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671166
0 эможи

ОСНААУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up