НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
2026 оны 10 сарын 21
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлыг өнөөдөр буюу 21-ний 13:00 цагт зохион байгуулна. Тохирлыг и-баримт аппликэйшн болон “Боловсрол” суваг телевизээр орон даяар шууд дамжуулах юм.
Энэ удаагийн тохиролд 2026 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, и-баримтын системд бүртгүүлсэн баримтууд хамрагдана.
Сугалаанд хожсон иргэдэд олгох урамшууллын хэмжээг тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувийг харгалзан нэмэгдүүлдэг байна. Сугалааны тохирол болон урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
671142
1 эможи
С.Бат-эрдэнэ
2026-10-21 17:47
Сайн амжилт хүсье
Baasansuren
2026-10-21 17:46
Sugaalandaa hojisn mngo nibhze ordin bol
Гантөгс
2026-10-21 15:33
Сайн
Gantugs Tsogtbaatar
2026-10-21 15:33
Би бол сэтгэл ханглуун байдаг шүү
Батхүү Баточир
2026-10-21 14:01
Маш зөв амжилт хүсье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
