₮26 саяын цаг зүүж гангардаг ЧД-ийн шинэ Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө ОРОХ ОРОНГҮЙ болжээ

2026 оны 11 сарын 03

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл өчигдөр Намын хорооны тэргүүлэгчид болон бүлэг хуралдан З.Төмөртөмөөг Чингэлтэй дүүргийн засаг даргаар томиллоо.

ЧД-ийн шинэ Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч  З.Төмөртөмөөгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний хувьд сүүлийн үед сошиал орчинд 26 сая төгрөгийн үнэтэй цаг зүүж гангардаг гэх шүүмжлэлд өртөөд буй юм. Тэрээр 2024 онд 120 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай гэж байсан бол 2025 онд өөрийн гэсэн орон сууц, тээврийн хэрэгсэлгүй гэж мэдүүлжээ.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮78 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая 
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая 

Мал аж ахуй: ₮0 сая  
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮150 сая
Хадгаламж: ₮4,7 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮70 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671141
1 эможи

Зочин
2026-11-03 09:50
Орлого хөрөнгөө өөр хүний нэр дээр шаачихгүй даа. Ийм луйварчид олон шүү дээ төрийн албаныхан дээд тушаалтан гууль чинь бүгд луйварчид хулгайчууд
Ооо
2026-11-03 09:29
Шал худлаа ярих юм орох оронгүй бна гэж юу байхав чингэлтэй дүүрэг ядуу засаг даргатай юм бна одоо эндээс баяжаад орох оронтой болоод явах юм бна даа ам ажил нь зөрдөг худалч залуу даа
Зочин
2026-11-03 09:15
Улстөрийн Ашиг Сонирхолын Бүлэглэлийн гишүүн Монгол Эх Орон Ард Түмнээ бодох уу.,
БАТТӨР
2026-10-21 09:51
ЗАСАГ ДАРГА БОЛЧИХ САНААТАЙ ЦУУ ТАРААЖЭЭ!
Зочин
2026-10-21 09:46
Ямар ч чадваргүй, боловсролгүй, уяаны нохой, цүнх баригч
keyboard_arrow_up