6 ТӨХК-ийн ТУЗ-д ажилладаг НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт ₮550 саяын 4 ОРОН СУУЦТАЙ, ₮18 саяын 4 ГАЗАРТАЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан бид УИХ болон НИТХ-ын төлөөлөгчдийн ХОМ-ийг цувралаар танилцуулж байгаа билээ.
Энэ удаа ЗУРГААН орон нутгийн өмчит газрын ТУЗ-д ажилладаг, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.
НИТХ-д сонгогдсон АН-ын төлөөлөгч Т.Батцогт 6 ΟΗӨΑΑΤΥΓ болон ТӨХК-ийн ТУЗ-д ажиллаж давхар цалин авч байна. Тухайлбал, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ΟΗӨΑΑΤΥΓ, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК, "Нийслэлийн Соёлын төв өргөө" ΟΗӨΑΑΤΥΓ, “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ТУЗ-д гишүүнээр ажилладаг нэгэн.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮67 сая
Гэр бүлийн орлого: ₮101 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮550 сая /Нийтийн орон сууц-4, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮29 сая /Адуу-32, Хонь-94/
Газар: ₮18 сая /Эзэмших-05га-1, Эзэмших-676м2-1, Эзэмших-700м2-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮57 сая
Хадгаламж: ₮117 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮222 сая гэж мэдүүлжээ.


