Л.Хосбаяр: Баянгол зочид буудлын автобусны буудлын орчмын иргэдийн зорчих боломжийг хязгаарласан барилгын ХАШЛАГЫГ БУУЛГАНА

2026 оны 10 сарын 08

Arslan.mn

Иргэдийн аюулгүй, эрсдэлгүй зорчих боломжийг хязгаарласан хамгаалалтын бүсийг яаралтай буулгахаар болсноо Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр мэдээллээ.

Тэрбээр "Иргэдээс сүүлийн үед Баянгол зочид буудлын автобусны буудлын орчимд иргэд осолд орж болзошгүй хүндрэлтэй байгаа тухай мэдээлэл ирсээр байна. Газар дээр нь очиход тус буудлын хажууд барьсан барилга гаднах фасадаа хийсэн атлаа түр хамгаалах хаалтаа буулгалгүй, буудал руу түрж хийснээс үүдэн иргэд автобус ирж буйг харах боломжгүй болгосон байна. Тиймээс Нийслэлийн Хяналт шалгалтын газартай хамтран ажиллан, компанид яаралтай мэдэгдэл хүргүүлж, иргэдийн аюулгүй, эрсдэлгүй орчинд үйлчлүүлэх боломж олгох ажлыг яаралтай хийхээр болов" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671000
1 эможи

keyboard_arrow_up