3 төрийн өмчит компанийн ТУЗ-д ажилладаг НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “орох оронгүй“ ч ₮180 саяын 3 АДУУТАЙ

2026 оны 10 сарын 08

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан бид УИХ болон НИТХ-ын төлөөлөгчдийн ХОМ-ийг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаа Груван орон нутгийн өмчит газрын ТУЗ-д ажилладаг, НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдоржийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.

АН-аас нэр дэвшин НИТХ-д сонгогдсон О.Зундуйдорж Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээмж хариуцсан менежерийн албан тушаалаасаа чөлөөлөгдөөд удаагүй байна. Тэрбээр “ОСНААУГ” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ, “Сэлбэ 20 минутын хот корпораци” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж, гурван байгууллагад давхар алба хашиж байна.

О.Зундуйдорж ХОМ-доо жилийн орлогоо 72 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол орон сууц, амины орон сууц болон бусад үл хөдлөх хөрөнгөгүй гэж мэдүүлсэн нь анхаарал татаж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮72 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая
Тээврийн хэрэгсэл: ₮65 сая  /Mercedes Benz E300  маркийн  автомашинтай /
Мал аж ахуй: ₮180 сая /Адуу-3/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮395 сая
Хадгаламж: ₮3 сая 
Авлага: ₮325 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670998
0 эможи

О.Зундуйдорж

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up