“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна

Нийтийн тээврийн бодлогын газраас 19 чиглэлээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг үнэлж, холбогдох баримт бичиг, хэрэгжилттэй танилцлаа
Нийтийн тээврийн үйлчилгээний тасралтгүй, аюулгүй ажиллагааг өвлийн улиралд хэвийн хангахын тулд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа төлөвлөгөөний дагуу үе шаттай хэрэгжүүлж байна.
2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Нийтийн тээврийн бодлогын газраас нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хангалтыг шалгах ажлын хүрээнд манай байгууллагад ажиллаж, хэрэгжүүлсэн ажлууд болон бэлтгэл, зохион байгуулалтын явцтай танилцлаа.

Хяналт шалгалтаар өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, автобусны дулаан зогсоолын нөхцөл, тээврийн хэрэгслийн байршуулалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтын орчны бэлэн байдлыг шалгав.
Түүнчлэн хөдөлмөрийн болон галын аюулгүй байдал, гал унтраах багаж хэрэгслийн бүрдэл, хадгалалт, хамгаалалт, ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг нийт 20 чиглэлээр бэлтгэл хангалтыг үнэлж, холбогдох баримт бичиг, хэрэгжилттэй танилцсан юм.
“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ нь өвлийн улиралд нийтийн тээврийн үйлчилгээг тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай техникийн болон ашиглалтын бэлтгэл, дулаан зогсоол, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажилтнуудын бэлэн байдлыг уялдуулан хангах чиглэлээр төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлж байна.
Цаашид өвлийн улирлын онцлог нөхцөлд тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг тогтвортой хангаж, зорчигчдод аюулгүй, найдвартай үйлчилгээг үзүүлэхэд анхааран ажиллана.
